Менингококкын халдварын шинж тэмдгийг хүн бүр мэдэж байх шаардлагатай.
- -Гэнэт өндөр халуурах
- -Цочимтгой болох (хурц гэрэл, дуу чимээ зэрэгт)
- -Хүүхэд уйлагнаж тавгүйрхэх
- -Гэдэс өвдөх (1-2 удаа шингэн суулгах)
- -Толгой өвдөх, хоолонд дургүй болох
- -Бөөлжих
- -Хүзүү хөших, ухаан санаа самуурах
- -Бүх биеэр тууралт гарна (ихэвчлэн хөл, гуяар гарах ба зарим тууралт нь цусархаг шинжтэй болно).
Тууралтын онцлогийг зургаар харуулав. Дээрхи шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд маш яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай.