Антибиотикыг буруу хэрэглэвэл: Өвчин үүсгэгч нян тухайн антибиотикт дасан зохицож тэсвэртэй болохоос гадна өөр ямар ч антибиотикаар эмчлэгдэхгүй нян үүсгэдэг. Антибиотикыг хэрэглэх заалтгүй өвчний үед хэрэглэвэл өвчний шинж тэмдгийг бүдгэрүүлж, оношлоход түвэгтэй байдлыг бий болгох, өвчин архагшихад хүргэнэ.
Антибиотикын дасал: Бага тунгаар удаан хугацаагаар эсвэл эмчилгээний үргэлжлэх хугацааны турш бүрэн хэрэглэхгүй дутуу орхисноос, эмчийн зааваргүй, өөрөө дур мэдэн буруу хэрэглэх нь антибиотикын дасалтай болох гол шалтгаан болдог. Хэрвээ ямар нэг антибиотикт дасалтай болсон бол адил үйлдэлтэй бусад антибиотик ч үйлчлэхгүй болох аюултай. Гентамицин, канамецин, стрептомицин, эритромицин, кларитромицин зэрэг антибиотикуудыг удаан хугацаагаар болон өндөр тунгаар хэрэглэхэд сонсголд муугаар нөлөөлдөг байна.