Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой үйл ажиллагаанууд явуулдаг билээ. Бид саяхан Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн алслагдсан 21- р хорооны Жаргалант тосгоны 193-р цэцэрлэгийн 2-6 насны 200 орчим бяцхан хүүхдүүдэд витаминаар бэлэг барих буяны хандив өргөлөө. Мөн өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээр Шастины нэрэмжит улсын 3 -р эмнэлэгт хандив өргөж улс эх орон ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд өөрсдийн хувь нэмэрээ оруулж байна. Хүндэт Нахиачууддаа ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.