Сайн байцгаана уу, өнгөрсөн долоо хоногт Баянгол дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн 500 гаруй эмч ажилчдын төлөөлөл болох хүүхдийн тасгийн эмч нар болон эм зүйн тасгийн хамт олон манай Нахиа эмийн үйлдвэртэй танилцах аянг зохион байгууллаа. Энэхүү аяны хүрээнд үйлдвэртэй танилцсанаас гадна манай мэргэжилтэнүүд Нахиа эмийн үйлдвэрийн чанарын баталгаажилтын талаар сонирхолтой илтгэл тависан нь эмч нарт их таалагдлаа. Тэд хэлэхдээ үнэхээр заримдаа эргэлздэг л байлаа одоо харин өөрийн нүдээр үйлдвэрлэлийг үзэж танилцаад эргэлзэх зүйлгүй боллоо шүү гээд маш сэтгэл хангалуун буцсанд бид их баяртай байна. Энэ бол Нахиачууд та бидний хамтын хүч юм. Түүнчлэн ОХУ -ын Монгол дахь төв болох РЦНК - д болсон үзэсгэлэнд мөн өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдээ танилцуулж оролцлоо. Энэ үеэр ОХУ-ын Эрхүүгийн Анагаах Ухааны их сургуулийг төгссөн 200 гаруй эмч нар үзэж сонирхсон ба манай бүтээгдэхүүнүүд олон жилийн турш тасралтгүй чанартай байгаад баяр хүргэж улам олон импортыг орлох бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэхийг хүсэн ерөөж амжилт хүссэнийг дуулгахад таатай байна.