Зовсон цагт нөхрийн чанар танигдана. Манай хөрш орон ОХУ-ын Эрхүү мужийн ард иргэдэд хүнд хэцүү цаг үе тулгарч буй үед манай эмийн орны зүгээс ЭМЯ, ХААҮТ болон Нахиа импекс ХХК нь хамтран тусламжийн аян өрнүүлж шаардлагатай эм эмнэлэгийн хэрэгслэлээр хандив, тусламж цуглуулан хүргэлээ. Манай компанийн зүгээс төлөөлөн “Нахиа”-эмийн үйлдвэрлэл эрхэлсэн захирал Г.Тайванбат үйл ажиллагаанд оролцож ОХУ-ын ард иргэдэд эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөлөө. Энэхүү үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан Рэнцэн-Амгалан эгчдээ талархал илэрхийлэе.