Бусад /Others/,
Натрийн хлорид 0,9%-2 мл
₮380₮
Хэрэглэх заалт
- Гипертоник уусмалыг уушги, ходоод, гэдэсний болон бусад цус алдалт, гэдэс гүрвэлзэлгүй болох, мөнгөний нитратын хордлого, идээт шарх зэрэгт хэрэглэнэ.
Хэрэглэх арга
- Дотуур цус алдалтын үед натрийн хлоридын 10%-ын уусмалыг 10-20мл-ээр судсанд тарих, өтгөн гадагшлалтыг түргэсгэх зорилгоор бургуй тавих (5%-ийн 75-100мл), мөнгөний нитратын хордлогын үед 2-5%-ийн уусмалыг уулгах буюу эсвэл ходоод угаах г.м аргуудад хэрэглэнэ. Идээт шарханд 3, 5, 10%-ийн уусмалыг марльд шингээж хэрэглэнэ.
Гаж нөлөө
- Гипертоник уусмалыг судсанд тарьснаас хааяа халуурах, тромбофлебит үүсэж болно
Хориглох заалт
- Бөөрний өвчнүүд
- Ажиллагааны тэнцвэр алдагдсан зүрхний гажиг
- Тромбофлебит
- Цусны бүлэгнэлт ихэссэн тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ
- Гипертоник уусмалыг арьсан дор тарьж болохгүй
Эмийн хэлбэр, савлалт
- Натрийн хлорид 0,9%-2 мл