card
Үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах эм /Anti-inflammatory and analgesic medications/

Новокаин - Нахиа 0,25%-2мл

380

Хэрэглэх заалт

  • Нэвчүүлэх, дамжуулалтын, нугасны мэдээгүйжүүлэлтийг ашиглан хийх хагалгаанууд
  • Гипертони өвчин
  • Цусны даралт гэнэт ихсэх
  • Жирэмсний хожуу хордлого
  • Зүрхний бах, зүрхний жирвэлзэх
  • Глауком
  • Суудлын мэдрэлийн үрэвсэл
  • Гуурсан хоолойн багтраа

Фармакокинетик

  • Өвчин намдаах, хэсгийг мэдээгүйжүүлэх тариа

Хэрэглэх арга

  • Нэвчүүлэн мэдээ алдуулах 0,25-0,5%
  • Вишневскийн аргаар мэдээ алдуулах 0,125-0,25% 100-150мл уусмал,  Вагосимпатикын хориг хийхэд 30-100мл уусмал тарьж хэрэглэнэ. Гипертони, даралт ихдэх өвчин, жирэмсний хордлого, нейродермит, иридоциклит, глауком зэрэг өвчнүүдийн үед новакаиныг 0,25%-1-15мл уусмалыг натрий хлоридын уусмалтай хамт аажим судсанд тарина.
  • Зүрхний жирвэлзэх хэм алдалтын үед 4-5 удаа судсанд тарина
  • Новакаиныг хэрэглэхийн өмнө заавал бага тунгаар эхлэн тарьж өвчтөний мэдрэг чанарыг урьдчилан шалгах шаардлагатай. Эхлээд 2%-2мл уусмалаар булчинд тарьж гаж нөлөө илрэхгүй бол 3 өдрийн дараа 3мл-ийг тарьж дараа нь 5мл ээр тарина. Насанд хүрэгсдийн нэг удаагийн дээд тун булчинд 0,1г (2%-5мл), судсанд 0,25%-20мл; Хоногийн дээд тун булчинд 2%ийн уусмал, судсанд 0,25%-ийн уусмалаас 0,1г хүртэл хэрэглэнэ.
  • Нэвчүүлэх мэдээгүйжүүлэлтэнд насанд хүрэгсдийн дээд тун хагалгааны эхний үеийн анхны нэг удаагийн тун 0,25% уусмалыг хэрэглэхэд 1,25г(500мл), Цаашдаа хагалгааны цаг тутамд 0,25%-ийн уусмал хэрэглэхэд 2,5г(1000мл) байна.

Гаж нөлөө

  • Толгой эргэх
  • Бие сулрах
  • Цусны даралт буурах
  • Таталдах муужрах
  • Шок болох
  • Арьс үрэвсэх
  • Нугасны мэдээгүйжүүлэлтийн үед нүүр цонхийж цайх, хүйтэн хөлс гарах, судасны цохилт гэнэт сулрах, амьсгал давхцах, коллапс, нэлээд хожуу бөөржих, толгой өвдөх, менингитийн шинж илрэх

Хориглох заалт

  • Тарих хэсэгт үрэвсэл, идээт шарх байх
  • Новокаинд хэт мэдрэг хүмүүс
  • Зүрх судасны системийн хүнд өвчнүүд

Эмийн хэлбэр, савлалт

  • Новакаин -Нахиа 2%-2мл