Витамин /Vitamin/,
Витамин В Комплекс - Нахиа /2мл/ №10
₮4,000₮
Хэрэглэх заалт
-
В1, В2 В6 никотинамидын дутагдал,
-
Неврит, полиневрит /архины,хордлогын, халдварын дараах/
-
Диабетийн невротпати
-
Невриалга, ишиас
-
Төвийн гаралтай агшил
-
Булчингийн өвдөлт
-
Энцефалопати Вернике
-
Невроз
-
Астени
-
Дерматит
-
Нейродермит
-
Шүүдэст диатез
-
Псориаз
-
Эритемтозын чононо хөрвөс
-
Хатиг
-
Буйл хоолойны үрэвсэл, суулгат
Хэрэглэх арга
- Насанд хүрэгсдэд 2.0мл-ээр өдөрт 1 удаа булчинд буюу венийн судсанд тарьж хэрэглэнэ. Эсвэл зөвхөн албан ёсны эмчлэх эрхтэй эмчийн заасан тунгаар хэрэглэнэ.
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ
- Ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглэхээс өмнө эмчлэгч эмч болон эм зүйчдээ мэдэгдэнэ.
- Жирэмсэн үед эмчилгээний тунгаар хэрэглэж болно.
- Хөхүүл үед витамин В комплекс-г хэрэглэхгүй. Хэрэглэх зайлшгүй шаардлага гарвал хөхөөр хооллолтыг зогсооно.
Анхаарах
- Хэрэв та хорт хавдар, элэгний эмгэг,цөсний хүүдий болон замын эмгэгтэй, дээрхи гэдэсний шархлаа,ходоодны шархлаа,ходоодны үрэвсэл ,шулуун гэдэсний шамбарам,тулай зэрэг тус тус эмгэгтэй бол эмчлэгч эмчдээ мэдэгдээрэй.
- Витамин В комплексийн бүрэлдэхүүнд Витамин В2 ордог учир шээсийг шар- улаан шар өнгөтэй болгож болно.
Хориглох заалт
- Гемофили, гэдэсний механик түгжрэлтэй өвчтөн
- Уг бэлдмэлийн үйлчлэгч болон туслах бодисын найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд харшилтай (хэт мэдрэг) хүмүүс
- артерийн даралт ихсэх II-III зэргийн үед
- 6- аас доош насны хүүхдэд тус тус хэрэглэхгүй
Гаж нөлөө
- Ховор тохиолдолд хэт мэдрэгшлийн урвал эсвэл харшил, өндөр тунгаар удаан хугацаанд хэрэглэсээр бусад гаж нөлөө илэрнэ.
- Цөөн тохиолдолд чонон хөрвөс, загатнах,хавагнах,нүүр болон хүзүүний арьс улайх, хэт мэдрэг хүмүүст халуун оргиж болзошгүй.
- Хэрэв ямар нэгэн ноцтой гаж нөлөө буюу уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй ямар нэгэн гаж нөлөө ажиглагдвал эмчлэгч эмч болон эм зүйчдээ мэдэгдээрэй.
Хадгалалт
- Үйлдвэрийн савлагаанд нь хуурай, нарны гэрлээс хамгаалсан нөхцөлд 250С дээшгүй хэмд хадгална.
- Хүүхэд хүрэхгүй газар хадгална.
Савлалт
- 2мл бүхий 10 туншилыг хайрцагт савлана.