card
Тархи мэдрэлийн эм /Brain neurotransmitters/

Нейрорубин - Нахиа /2мл/ №5

6,000

Хэрэглэх заалт

  • Архины гаралтай захын мэдрэлийн эмгэг
  • Вернике-Коркаковын хам шинж, шижингийн олон мэдрэлийн эмгэг
  • Бери-бери өвчин
  • Цочимог болон архаг мэдрэлийн өвдөлт, үрэвсэл

Хэрэглэх арга

  • Хүнд явцтай өвчний үед насанд хүрэгсдэд:  Эхлээд 2мл-ээр (1ампул) өдөр бүр буюу өнжөөд өвдөлт намдтал булчинд тарина. Цаашдаа долоо хоногт 2мл-ээр 2-3 удаа хэрэглэнэ.
  • Хүндэвтэр явцтай өвчний үед насанд хүрэгсдэд:  Долоо хоногт 2мл-ээр 1-2удаа хэрэглэнэ. Тарилгыг өгзөгний булчингийн гадна дээд хэсэгт хийнэ.

Гаж нөлөө

  • Бэлдмэлийг хэрэглэх үед арьсны урвал, айж түгшүүрлэх, дотор муухайрах, хоолойн дээр юм тээглэх, чичигнэх, нүүр улайх, толгой эргэх зэрэг шинж ажиглагдана. Ийм шинж илрэх эрсдэл бүхий өвчтөнүүдэд тиамин агуулсан бэлдмэлийг булчинд давтан тарьсны дараа ховор тохиолдолд хэсэг газар анафилаксын урвал илрэх магадлалтай.

Цээрлэлт

  • Нейрорубиныг хайрст үлд өвчтэй хүмүүст хэрэглэхгүй. Мөн бэлдмэл батгаших өвчний явцыг хүндрүүлж болзошгүй. Нейрорубиныг бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, харшлын диатез, хүүхэд, жирэмсэн ба хөхүүл үед тус тус хэрэглэхгүй.

Эмийн хэлбэр: 

  • 2мл тарилгын уусмалыг ампулд савлаж 5 ширхгээр гаргана.

Хадгалалт:

  • 2-8 °С –ын (хөргөгчинд), хүүхэд хүрхээргүй газар  хадгална.