card
Үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах эм /Anti-inflammatory and analgesic medications/

Анальгин - Нахиа 50% /2мл/ №10

7,000

Хэрэглэх заалт:

  • Төрөл бүрийн шалтгаант өвдөлтийн хам шинжүүд /толгой өвдөх, мигрень, шүд өвдөх, невральги, миальги, дисменорей, мэс заслын дараах өвдөлт, бөөр болон цөсний хатгааный үед спазмолитик эмүүдтэй хавсруулан хэрэглэх/ болон халдвар - үрэвсэлт өвчнүүдийн үеийн халууралтын үед хэрэглэнэ.

Хэрэглэ арга

  • Насанд хүрэгсдэд 0,25-0,5г -аар өдөрт 2-3 удаа, хэрх өвчний булчин болон үений хэлбэрийн үед 0,5-1г-аар өдөрт 3 удаа тус тус уулгана. 50% -ийн 1-2мл -ээр өдөрт 2-3 удаа булчинд болон судсанд тарина. Анальгины насанд хүрэгсдийн нэг удаагийн уух дээд тун 1г, хоногийн дээд тун 3г байна.
  • Хүүхдэд шахмалыг 5-10мг/кг тунгаар хоногт 3-4 удаа, 50%-ийн 0,1-0,2мл уусмалыг 10мг/кг жинд тооцож тарина. 

Гаж нөлөө

  • Агранулоцитоз
  • Лейкопени
  • Арьсаар тууралт гарах
  • Толгой өвдөх, эргэх
  • Халуурах, чичрүүдэс хүрэх зэрэг шинж тэмдэг илрэнэ. 

Хориглох заалт:

  • Элэг, бөөрний үйл ажиллагааны бодист хэт мэдрэгшсэн болон гуурсан хоолойн агчилтай өвчтөнд хэрэглэхгүй.
  • Элэг, бөөрний үйл ажиллагааны илэрхий дутмагшилтай, глюкоз-6-фосфатдегидрогеназа ферментийн дутмагшилтай болон цусны эмгэгтэй өвчтөнд хэрэглэхгүй.