card
Витамин /Vitamin/

Алое - Нахиа /1мл/ №10

7,100

Хэрэглэх заалт

  • Нүдний үрэвсэлт болон бусад /Зовхины үрэвсэл, нүдний салст бүрхүүл, эвэрлэг бүрхүүл, солонгон бүрхэвчийн үрэвсэл, нүдний шиллэг эд булингартах/ үед хэрэглэхээс гадна ходоод, 12 хуруу гэдэсний шархлаа, бронхийн багтраа болон бусад өвчнүүдийн үед хэрэглэнэ. 

Хэрэглэх арга

  • Арьсан дор тарьдаг. 1мл- ээр (хоногийн дээд тун 3-4мл) өдөр бүр тарина. 5 хүртэлх настай хүүхдэд 0.2-0.3 мл- ээр 5 дээш настай хүүхдэд 0.5мл- ээр тарьдаг. Ээлж эмчилгээ нь 30-50 тарилга байх бөгөөд давтах ээлж эмчилгээг 2-3сарын завсарлагатайгаар явуулна. Гуурсан хоолойн багтраа өвчний үед 1-1.5 мл- ээр 10-15 хоног өдөр бүр тариад цаашид 2 хоногт 1 удаа тарих бөгөөд ээлж эмчилгээнд нийт 30-35 тарилга хэрэглэнэ. Тарьсан хэсэгт өвдөлттэй байгаа үед тарихын өмнө 2%- ийн 0.5 мл новокаины уусмалыг тарьдаг.

Гаж нөлөө

  • Цөөн тохиолдолд харшлын урвал илэрдэг. Зуун настын хандыг хэрэглэж байх үед харшлын урвал (арьсаар тууралт гарах, харшлын гаралтай арьсны үрэвсэл, загатнах, чонон хөрвөс, хаван) халуурах, тарьсан хэсэг хөндүүрлэх зэрэг гаж нөлөө илэрч болно.

Хориглох заалт

  • Бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, зүрх судасны органик өвчнүүд, гипертони өвчин, нефрок, нефрит, ходоод гэдэсний цочмог хямрал, жирэмсэн үед хэрэглэхийг хориглоно.