card
Витамин /Vitamin/

Витамин В12 - Нахиа /500мкг/ №10

3,800

Хэрэглэх заавар

  •  Витамин В12 дутагдалтай холбоотой архаг цус багадалт, (Адиссон-Бирмерийн өвчин, хоол шингэцийн холбоот макроцитор цус багадалт), бусад цус багадалтын (төмөр дутагдлын, цус алдалтын дараах, апластик, хорт бодис болон эмийн бодисын нөлөөгөөр үүссэн гэх мэт) хам эмчилгээнд болон архаг гепатит, элэгний хатуурал, элэгний үйл ажиллагааний дутмагшил, архаг архидалт, зарим мэдрэлийн өвчнүүд, арьсны эмгэгийн үед хэрэглэнэ. 

Хэрэглэх арга

  • Арьсан дор, булчинд, судсанд тарина
  • Аддисон-Бирмерийн өвчний үед 100-200мкг -аар 2удаа, мэдрэлийн системийн гэмтэл бүхий буюу миелозын илрэлтэй цус багадалтанд 500мкг (0.5мг)-аар эхний долоо хоногт өдөр бүр нэг удаа дараа нь 5-7 хоногийн зайтай тарина. Дараа нь бататгах эмчилгээн хийнэ.
  • Төв мэдрэлийн системийн өвчнүүдэд 200-500мкг -аар эхлэн тарьж биеийн байдал сайжирсны дараа өдөрт 100мкг-аар хэрэглэх ба ээлж эмчилгээ 2 долоо хоног хүртэл үргэлжилнэ. Захын мэдрэлийн гэмтлийн үед 200-400мкг-аар 2долоо хоногт 1 удаа 40-45 хоногийн турш хэрэглэнэ.
  • Цусархагшлын дараах, төмөр дутагдлаас үүссэн цус багадалтын үед 30-100мкг-аар долоо хоногт 2-3удаа, төлжилт алдагдсанаас үүссэн цус багадалтанд /хүүхдэд/ 100мкг, бага насны хүүхдийн тэжээл алдарснаас үүссэн буюу дутуу төрсөн хүүхдийн цус багадалтын үед 30мкг-аар 15 хоногийн турш тус тус тарьж хэрэглэнэ.

Гаж нөлөө

  • Витамин В12-ийн эмчилгээний үед харшлын урвал, эритроцитоз, зүрх орчим өвдөх, зүрхний цохилт түргэсэх, мэдрэл хөөрөх зэрэг гаж нөлөө ажиглагдана.

Хориглох заалт

  • Бэлдмэлийн найрлаганд хэт мэдрэг өвчин, троибоэмболи, эритреми, эритроцетоз, жирэмсэн үед, (Зарим судалгаагаар  В бүлгийн витаминыг өндөр тунгаар хэрэглэхэд ургийн гажиг үүсдэг болох нь мэдээлэгдсэн) хөхүүл үед хэрэглэхгүй. 

Хадгалалт: Гэрлээс хамгаалж хадгална.