card
Даралт бууруулах эм /Antihypertensive medications /

Энап - Нахиа /5мг/ №20

1,500

Хэрэглэх заалт

  • Анхдагч болон хоёрдогч артерийн даралт ихсэх өвчин
  • Зүрхний үйл ажиллагааны дутмагшил

Хэрэглэх арга

  • Дангаар буюу артерийн даралт бууруулдаг бусад бэлдмэлүүдтэй хамт хэрэглэнэ
  • Тун өвчтөн бүрт өвөрмөц тогтооно
  • Артерийн гипертензийн эмчилгээнд эхлээд хоногт 5мг тунгаар хэрэглэнэ
  • Хоногийн барих тун 10-20мг байх, шээс хөөх эм хэрэглэж байгаа тохиолдолд хоногт 2,5мг-аар 1удаа хэрэглэж болно
  • Эналаприлын эмчилгээ удаан хугацаагаар бүх амьдралын турш үргэлжилнэ
  • Хэрэв бэлдмэлийг хэрэглэхээ мартсан бол уг мартсан тунг аль болох түргэн хэрэглэнэ
  • Ямарч тохиолдолд давхарлаж хэрэглэхгүй

Гаж нөлөө

  • Ортостатик (артерийн даралт хэт багасах)
  • Толгой эргэх, өвдөх
  • Амьсгалын системийн зүгээс: Цэртэй ханиах, бронх агчих
  • Хоол боловсруулах системээс: Дотор муухайрах, ам хатах, суулгах
  • Шээс ялгаруулах системээс: Цусан дахь мочевин, креатининий хэмжээ ихсэх, шээсээр уураг ялгарах
  • Арьсны урвал: Гэрэлд мэдрэгших, харшлын урвал илрэх

Хориглох заалт

  • Судас мэдрэлийн хаван
  • Жирэмсэн ба хөхүүл үе
  • Эналаприл болон бэлдмэлийн найрлагад хэт мэдрэг өвчтөн
  • АТХ ферментэд хориг үүсгэгч бусад бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс
  • Мөн зүрхний архаг дутагдал, хүнд явцтай бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт давсгүй хоолны дэглэм, суулгалт, бөөлжилт, гемодиализ-д байгаа өвчтөнд зэрэгт артерийн гипотензи үүсэж болзошгүй тул анхаарах хэрэгтэй.