Даралт бууруулах эм /Antihypertensive medications /,
Энап - Нахиа /20мг/ №20
₮1,950₮
Хэрэглэх заалт
- Анхдагч болон хоёрдогч артерийн даралт ихсэх өвчин
- Зүрхний үйл ажиллагааны дутмагшил
Хэрэглэх арга
- Дангаар буюу артерийн даралт бууруулдаг бусад бэлдмэлүүдтэй хамт хэрэглэнэ
- Тун өвчтөн бүрт өвөрмөц тогтооно
- Артерийн гипертензийн эмчилгээнд эхлээд хоногт 5мг тунгаар хэрэглэнэ
- Хоногийн барих тун 10-20мг байх, шээс хөөх эм хэрэглэж байгаа тохиолдолд хоногт 2,5мг-аар 1удаа хэрэглэж болно
- Эналаприлын эмчилгээ удаан хугацаагаар бүх амьдралын турш үргэлжилнэ
- Хэрэв бэлдмэлийг хэрэглэхээ мартсан бол уг мартсан тунг аль болох түргэн хэрэглэнэ
- Ямарч тохиолдолд давхарлаж хэрэглэхгүй
Гаж нөлөө
- Ортостатик (артерийн даралт хэт багасах)
- Толгой эргэх, өвдөх
- Амьсгалын системийн зүгээс: Цэртэй ханиах, бронх агчих
- Хоол боловсруулах системээс: Дотор муухайрах, ам хатах, суулгах
- Шээс ялгаруулах системээс: Цусан дахь мочевин, креатининий хэмжээ ихсэх, шээсээр уураг ялгарах
- Арьсны урвал: Гэрэлд мэдрэгших, харшлын урвал илрэх
Хориглох заалт
- Судас мэдрэлийн хаван
- Жирэмсэн ба хөхүүл үе
- Эналаприл болон бэлдмэлийн найрлагад хэт мэдрэг өвчтөн
- АТХ ферментэд хориг үүсгэгч бусад бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс
- Мөн зүрхний архаг дутагдал, хүнд явцтай бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт давсгүй хоолны дэглэм, суулгалт, бөөлжилт, гемодиализ-д байгаа өвчтөнд зэрэгт артерийн гипотензи үүсэж болзошгүй тул анхаарах хэрэгтэй.