card
Даралт бууруулах эм /Antihypertensive medications /

Капто - Нахиа 25мг №10

800

Хэрэглэх заалт

  • Янз бүрийн шалтгаантай артерийн даралт ихсэх өвчин
  • Бөөрний гаралтай гипертони
  • Зогсонгишилт бүхий зүрхний дутмагшил

Хэрэглэх арга

  • Артерийн даралт ихсэх эмгэг эмчилгээнд эхлээд 12,5-25мг тунгаар хоногт 2 удаа хэрэглэнэ. Эмч хоногийн тунг аажмаар ихэсгэн 100-150мг-д хүргэнэ.
  • Зүрхний дутагдлын эмчилгээнд эхлээд 6,25-12.5мг тунгаар хоногт 2 удаа хэрэглэнэ. Эмч хоногийн тунг аажмаар ихэсгэн 150мг-д хүргэнэ.
  • Настангууд болон бөөрний эмгэгтэй өвчтөнд тунг багаар эхлэнэ. Бөөрний эмгэг бүхий чихрийн шижинтэй өвчтөний эмчилгээнд хоногт 75-100мг тунгаар хэрэглэнэ.

Гаж нөлөө

  • Мөч, нүүр, уруул, хэл хавагнах
  • Амьсгал давчдах
  • Гэнэт тууралт гарах, хорсох, улайх
  • Хоолой өвдөх, халуурах
  • Толгой эргэх, муужрах
  • Ходоод хүчтэй өвдөх
  • Зүрхний цохилт хэт түргэсэх
  • Нүд, арьс шарлах

Цээрлэлт

  • Каптоприл болон бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд харшилтай хүмүүс
  • Жирэмсэн ба жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэй болон хөхүүл үе
  • Ямар нэгэн эмийн бэлдмэлд байнга харшлын урвал илэрч байсан хүмүүс
  • Шалтгаан тодорхойгүй гар,уруул, нүүр, хэл хавагнаж байсан хүмүүс
  • Ямар нэг аутоиммуны өвчтэй хүмүүс

Анхааруулга

  • Элэг, бөөр, зүрхний эмгэгийн үед ялангуяа зүрхний хавхлагын эмгэг, чихрийн шижин, их хэмжээгээр шингэн алдсан хүмүүс, дархлал дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс тус тус болгоомжтой хэрэглэнэ.
  • Шүдний эмчид очих, мэдээгүйжүүлэг хийлгэхээс өмнө эмчдээ заавал каптоприл хэрэглэж байгаагаа мэдэгдэнэ.

Хориглох заалт

  • Уг бүлэг эмэнд харшилтай өвчтөн, жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэхгүй.
  • Бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай, ауто-иммунийн ноцтой эмгэгтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.