Нянгийн эсрэг тарилгын бэлдмэл /Antimicrobial injections/,
Цефотаксим - Нахиа /1г/ №1
₮2,000₮
Хэрэглэх заалт
- Цефотаксимд мэдрэг нянгуудаар үүсгэгдсэн перитонит, цусан халдвар, төв мэдрэлийн системийн халдварууд, аарцагны хөндийн эрхтнүүдийн болон амьсгал, шээсний зам, яс, үе, арьс зөөлөн эдийн халдвар, идээт шарх, бэлгийн замын халдвар, идээлсэн шарх, түлэгдэлтийн үед, болон хагалгааны дараах халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Хэрэглэх арга
- Бэлдмэлийг булчинд болон судсанд аажим тарина. Булчинд тарих бэлдмэлийг тарианы ус болон 1% лидокайны уусмалаар найруулна. Дуслаар тарихдаа 1-2г бэлдмэлийг 0,9%-ийн 100мл натрийн хлоридын уусмалд найруулж 50-60 минутын турш тарина.
- Лидокайнаар найруулсан бэлдмэлийг судсанд тарьж хэрхэвч болохгүй, 1% лидокайнаар найруулсан бэлдмэлийг 2,5нас хүртлэх хүүхдэд булчинд тарьж болохгүй.
- Насанд хүрэгсэд ба 12-оос дээш насны хүүхдэд 1-2г - аар хоногт 2 удаа булчинд буюу судсанд тарина. Өвчний хүнд үед хоногийн тунг 12г хүртэл ихэсгэж болох ба дээрх тунг 3-4 хувааж тарина.
- Хүүхдэд хоногт 50-100мг/кг тунгаар 2-4 хувааж хэрэглэнэ.
Гаж нөлөө
- Харшлын урвал (Судас мэдрэлийн хаван, бронх агших, тууралт гарах, арьс улайх, чонон хөрвөс, анафилаксын шок, Стивенс-Джонсоны ба Лайеллын хам шинж)
- Дотор муухайрах, бөөлжих, суулгах
- Цус багадах
- Бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөх (аминогликозидтой хамт хэрэглэхэд)
Хориглох заалт
- Бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс, 2.5 нас хүртэлх хүүхдэд хэрэглэхгүй. Эмчилгээний хугацаанд архи хэрэглэхийг хориглоно. Хөхүүл эхчүүд хэрэглэх зайлшгүй шаардлагатай бол эмчилгээний хугацаанд хүүхдээ хөхүүлэхгүй байх хэрэгтэй.
- Жирэмсэн эмэгтэйд цефотаксим аюултай эсэх нь судлагдаагүй. Ихсийн хоригийг нэвтэрдэг учир түүнийг жирэмсэн үед хэрэглэхгүй.
Хадгалалт
- 25°С-аас доош хэмийн хүүхэд хүрэхээргүй газар гэрлээс хамгаалж хадгална.