card
Нахиа эмийн үйлдвэр /Nakhia pharmaceutical Factory/Нянгийн эсрэг тарилгын бэлдмэл /Antimicrobial injections/

Цефтриаксон - Нахиа /1г/ №1

2,500

Хэрэглэх заалт

  • Цефтриаксонд мэдрэг нянгуудаар үүсгэгдсэн өвчнүүд перитонит, цусан халдвар, менингит, холангит, цөсний хүүдийн эмпием, уушгины үрэвсэл буглаа, плеврийн эмпием, пиелонефрит, яс үе, зөөлөн эдийн халдвар, идээт шарх, бэлгийн замын халдварт өвчний үед хэрэглэнэ.

Хэрэглэх арга

  • Насанд хүрэгсдэд ба 12-с дээш насны хүүхдэд 1-2г тунгаар хоногт 1 удаа булчин болон судсанд тарьж хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь өвчний явцаас хамаарах бөгөөд ерөнхийдөө нянгийн эсрэг бусад антибиотик эмчилгээтэй нэгэн адилаар халуун бууруулах буюу нянг устгаснаас хойш 48-72 цагаас багагүй хугацаагаар үргэлжилнэ. 
  • Нярай хүүхдэд: 20-50мг/кг тунгаар хоногт 1 удаа хэрэглэнэ. Хоногийн тунг хэтрүүлж болохгүй.
  • 12 хүртлэх насны хүүхдэд (15хоног - 12 хүртлэх нас) 20-80мг/кг тунгаар хоногт 1 удаа тарина. 50кг-аас дээш жинтэй хүүхдэд насанд хүрэгсдийн тунгаар хэрэглэнэ. 
  • Хүүхдийн бактерийн менингитийн үед эхлээд 100мг/кг (хоногийн дээд тун 4г) тунгаар хоногт 1 удаа хэрэглэнэ. 
  • Бэлдмэлийг 50мг/кг ба түүнээс дээш тунгаар судсанд хийж байгаа үед 30 минутаас доошгүй хугацаагаар дуслаар хийнэ.

Гаж нөлөө

  • Системийн гаж нөлөө 
  • ХБЗ-ын хүндрэл:Суулгах, дотор муухайрах, бөөлжих, амны хөндий, хэлний үрэвсэл - 2% 
  • Цусны үзүүлэлт өөрчлөгдөх: Эозинофилийн тоо олшрох, лейкоцит, гранулоцит, тромбоцитын тоо цөөрөх, цус задралын цус багадалт 2%-д ойролцоогоор ажиглагдана.
  • Арьсны урвал: Арьсаар тууралт гарах, харшлын гаралтай арьсны урвал, загатнах, чонон хөрвөс, хаван илэрнэ. 
  • Ховор тохиолдолд толгой эргэх, өвдөх, гэдэс цочирлын хам шинж ажиглагдана. 

Хориглох заалт

  • Цефалоцпорины бүлгийн антибиотикт хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй. Бөөрний өвчтэй хүмүүст болгоомжтой хэрэглэвэл зохино. Бусад эмтэй хольж хэрэглэж болохгүй.
  • Кальци агуулсан уусмал болон бүтээгдэхүүнтэй холих буюу хамт хэрэглэж болохгүй.