Бөөр шээсний замын эм /Kidney and urinary tract medications/,
Верошпирон - Нахиа /25мг/ №20
₮6,400₮
Хэрэглэх заалт
- Бэлдмэлийг дараах тохиолдлуудад хэрэглэнэ.
- Анхдагч гиперальдостеронизм (бөөрний дээд булчирхайн даавар альдостероны ялгаралт ихсэх)
- Хавангийн эмчилгээнд
- Зүрхний зогсонгишилт дутагдал
- Хэвлийд шингэн хуримтлагдах болон хавагнах шинж бүхий элэгний хатуурал
- Нефроз хам шинж (бөөрний үйл ажиллагааны алдагдлын улмаас хавагнах)
- Артерийн даралт ихсэх өвчний (ялангуяа цусан дахь калийн хэмжээ багасах шинж бүхий) үед бусад даралт бууруулах эмүүдтэй хавсруулан хэрэглэнэ.
- Цусан дахь калийн хэмжээ багасалтыг эмчлэх болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
- Эмчийн заавраар хэрэглэнэ.
Хэрэглэх арга
- Эмчийн заавраар хэрэглэнэ.
Хориглох заалт
- Бэлдмэлийн найрлага дахь үйлчлэгч болон туслах бодисуудад хэт мэдрэг хүмүүс
- Шээсгүйдэл
- Бөөрний цочмог дутагдал
- Хүнд явцтай бөөрний дутагдал
- Гиперкалиеми
- Метаболын ацитоз
- Жирэмсэн үе
Анхааруулга
- Ус электролитын тэнцвэртэй байдлыг хянах шаардлагатай.
- Жирэмсэн хөхүүл үед хэрэглэхийг цээрлэнэ.
- Чихрийн шижин өвчтэй хүмүүс анхааралтай хэрэглэнэ үү
Гаж нөлөө
- Дотор муухайрах, бөөлжих, суулгах,
- Хөхний булчирхай хөндүүр эмзэг болох, бэлгийн дур хүсэл өөрчлөгдөх, биений юмгүйдэл
- Тууралт гарах, загатнах, анафилаксын болон судасны урвал
- Нойрмоглох, анхаарал сулрах, толгой эргэх, тэнцвэрийн өөрчлөлт
- Электролитийн хэмжээ өөрчлөгдөх: Цусанд калийн хэмжээ ихсэж, натрийн хэмжээ багасах
- Элэгний болон бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөх
Хадгалалт
- 25°С ихгүй хэмд, хүүхэд хүрэхээргүй, хуурай газар гэрлээс хамгаалж хадгална.