Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эм /Drugs for the digestive system/,
Харшлын эм бэлдмэл /Allergy medications/,
Идэвхжүүлсэн нүүрс 250мг №10
₮450₮
Хэрэглэх заалт
- Янз бүрийн шалтгаантай гадаад, дотоод хордлого
- Хоолны хордлогот халдвар
- Сальмонеллез, цусан суулга
- Хоол боловсруулах замын хямрал
- Хүнсний болон эмийн харшил
- Янз бүрийн шалтгаант шарлалт
- Багажийн шинжилгээний өмнө гэдсэн дэх хийг багасгах
Хэрэглэх арга
- 1-2г нунтгийг усаар даруулж өдөрт 3-4 удаа уулгана. Насанд хүрэгсдэд хоногийн дэд тун 8г байна. хүүхдэд 0,05г/кг-аар 3 удаа хэрэглэх бөгөөд нэг удаагийн дээд тун 0,2г/кг байна.
Гаж нөлөө
- Суулгах, Өтгөн хатах
- Өтгөн бараан өнгөтэй гарах
- Удаан хугацаагаар хэрэглэхэд шим тэжээлийн шимэгдэлт өөрчлөгдөнө
Цээрлэлт
- Ходоод, 12 хуруу гэдэсний шархлаа өвчний хурцдал үе
- Бүдүүн гэдэсний өвөрмөц бус шархлаат үрэвсэл
- Гэдэсний атони
Найрлага: 0,5г шахмал 10 ширхгээр савлана.