card
Харшлын эм бэлдмэл /Allergy medications/

Кетотифен - Нахиа /1мг/ №30

6,900

Хэрэглэх заалт

  • Бронхын багтраа өвчний өвчин хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, харшлын бронхит, ринит, дерматоз зэрэгт хэрэглэнэ.

Хэрэглэх арга

  • Насанд хүрэгсдэд 0,001г (1мг) бүрээс буюу шахмалаар өдөрт 2 удаа (өглөө, орой) хооллох үедээ ууна. Шаардлагатай гэж үзвэл 2мг-аар өдөрт 2 удаа хэрэглэж болно.
  • Хүүхдэд нас жинг харгалзан бага тунгаар (1/3-1/2шахмалаар 2 удаа) хэрэглэнэ. Мөн тайвшруулах үйлдэлтэй эмэнд хэт мэдрэг хүмүүст эхлээд 0,5мг-аар өдөрт 1 удаа хэрэглэнэ.

Гаж нөлөө

  • Нойрмоглох, ам хуурайших, толгой эргэх, хааяа хоол боловсруулах үйл ажиллагаа хямрах, хоолны дуршил ихсэж биеийн жин нэмэгдэх зэрэг гаж нөлөө ажиглагдаж болно.

Хориглох заалт

  • Жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэглэхгүй.
  • Шижингийн эсрэг эмтэй хамт хэрэглэхгүй. Учир нь тромбоцитопени болж болзошгүй.
  • Хөхүүл эхчүүдэд болгоомжтой хэрэглэвэл зохино.

Хадгалалт

  • 25°С ихгүй хэмд, гэрлээс хамгаалж хадгална.

Анхааруулга

  • Хүүхэд хүрэхгүй газар хадгална. Жолоо барих г.м Анхаарал шаардсан зүйлс хийхдээ бэлдмэлийг хэрэглэхгүй байх.