Бидний тухай
Захирлын мэндчилгээ
Та бүхний амар амгаланг айлтгаж “НАХИА ИМПЕКС” ХХК-ийн хамт олныхоо өмнөөс хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье.
Манай “НАХИА ИМПЕКС”ХХК нь 1994 онд байгуулагдсан үеэсээ эхлэн хэрэглэгчиддээ чанартай өндөр идэвхтэй, аюулгүй, боломжийн үнэ өртөгтэй, зайлшгүй шаардлагатай эмээр байнга тасралтгүй хангаж ирсэн эмийн үйлдвэрлэл худалдааны тэргүүлэх компаний нэг билээ.Байгуулагдсан үеэсээ эхлэн үйлчилгээний соёлоо дээшлүүлж, үйлдвэрлэлийн нөхцөлөө сайжруулж, боловсон хүчнээ улам чадавхжуулж, бүтээгдэхүүнийхээ чанарыг дээд төвшинд байлгаж, нэр төрлийг нь олшруулахын хамт, гадаадын үйлдвэрүүдийн Монгол улсад бүртгэлтэй чанартай эмээр хэрэглэгч та бүхнийхээ хэрэгцээг хангахад ихээхэн анхаарч ажиллаж байна.
Цаашдаа бидний хамтын ажиллагаа улам өргөжин гэж итгэж байна.Энэ хугацаанд биднийг дэмжиж, манай компанид итгэж, биднээр үйлчлүүлж ирсэн олон түмэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.
President’s Greetings
On behalf of the staff of “NAHIA IMPEX” LLC, I would like to wish you all the best. Our “NAHIA IMPEX” LLC has been one of the leading pharmaceutical companies since its establishment in 1994. It has been providing highly qualified, safe, affordable, and essential medicines to customers. Since Nakhia Impex’s establishment, we have been improving our service culture and productions. We are working hard to meet the needs of our customers with medicines registered in Mongolia by foreign companies while strengthening our efforts, maintaining the quality of our products at the highest level, and expanding our range. I hope that our cooperation will continue to expand in the future. I wish good health and well-being to all the customers, partners who have trusted and supported us.
Зорилго
Бид хүн ардынхаа эрүүл энхийн төлөө чанар, аюулгүй байдал нь баталгаажсан орчин үеийн технологиор, өндөр идэвхитэй эмийг үйлдвэрлэгч Монгол улсын тэргүүлэгч компани байна.
Mission
We are a leading Mongolian company that manufacturing highly active drugs by most up-to-date technologies that assure quality and safety for the health of our people.
Бидний тухай
1994 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Монгол улсын эмийн үйлдвэрлэл худалдааны салбарын анхдагч компанийн нэг юм. Манай компани Эмийн үйлдвэрлэлийн алба, Санхүүгийн алба, Борлуулалт маркетингийн алба гэсэн бүтэц зохион байгуулалттай, 110 ажилтан албан хаагчидтайгаар ажиллаж байна. Байгуулагдсанаасаа хойш шахмал, үрэл, гален, ороох боох материал, туншилтай тариа, флаконтой тарилгын нунтаг зэрэг 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ба үүнээс монгол улсын эмийн бүртгэлд 59 нэрийн эм бүртгүүлснээс 37 нэрийн эм үйлдвэрлэж байна. 2006, 2014, 2017 онуудад үйлдвэрлэлээ өргөтгөж 16 нэрийн тарилгын уусмал, 3 нэрийн тарилгын антибиотикийг эм үйлдвэрлэлийн GMP-ийн шаардлага хангасан байранд мэргэшсэн баг хамт олон үйлдвэрлэдэг. Түүнчлэн ОХУ, БНХАУ, Энэтхэг, Герман, Солонгос, Малайз, Вьетнам улсуудын эм үйлдвэрлэгч компаниудаас эм эмнэлгийн хэрэгсэл импортолж байна.
About Us
Nahia Impex LLC is one of the first private pharmaceutical companies in Mongolia, which has been operating continuously since 1994. Our company is consist of Pharmaceutical Manufacture Department, Finance Department, and the Sales and Marketing Department with 110 employee. Since its establishment, it has been manufacturing more than 70 types of products such as tablets, dragee, galenic, wrapping materials, and vials of injectable powder. That our company has registered 59 products in the Mongolian Drug Registry and 37 of them are currently manufacturing in our pharmaceutical factory. In 2006, 2014, and 2017, we expanded our production to manufacturing 16 injectable solutions and 3 injectable antibiotics by rules of GMP. Our company also imports drugs from pharmaceutical companies in Russia, China, India, Germany, Korea, Malaysia, and Vietnam.
Эм үйлдвэрлэл
Анх уламжлалт эм, гален, үрлэн эмийн тасагтай үйлдвэрлэлээ эхэлсэн бол 1995 онд шахмал эм, 1997 онд туншилтай эмийн тасаг, 2006, 2014 онд тарилгын антибиотикийн тасгаар тус тус үйлдвэрлэлээ өргөжүүлсэн. Олон улсын эм үйлдвэрлэлийн жишиг GMP-ийн шаардлагад нийцсэн зохион байгуулалттай, бэлтгэгдсэн боловсон хүчинтэй, шинэ техник, технологитой дараа дараагийн үйлдвэрийн хэсгүүддээ байнгын шинэчлэлт хийж байна.
Products
It started with traditional medicine, galenic, and dragee medicine department, expanded to a tablet department in 1995, vial department in 1997, and an injectable antibiotic department in 2006 and 2014. Our company’s structure, trained personnel, new techniques, and technologies are meeting GMP standards. Also, we are constantly updating subsequent manufacturing units.
Чанарын хяналтын алба
Эмийн үйлдвэрийн чанарын хяналтын алба нь эмийн түүхий эдээс эхлээд үйлдвэрлэлийн шат дамжлага бүрт хяналт тавьж, завсрын болон эцсийн бүтээгдэхүүний чанарт хими физик, микробиологийн шинжилгээг MNS:17025 стандартаар итгэмжлэгдсэн лабораторид хийж баталгаажуулахаас гадна ажлын байрны нөхцөл, агаар, усны орчин, ажилчдын эрүүл ахуйн байдалд байнга хяналт тавьж, шаардагдах нөхцөлийг бүрдүүлж ажилладаг хамгийн чухал хэсэг нь чанарын хяналт юм. Бид байгууллагынхаа хэлтэс бүрт дотоод хяналтыг тогтмол, үр дүнтэй зохион байгуулснаар учирч болох аливаа эрсдэлийг бууруулдаг.
Quality assurance department
Our company’s quality assurance department is monitors every step of the manufacturing process, from raw materials to chemical, physical and microbiological analysis of byproduct and final product quality in a laboratory accredited to MNS: 17025 standard. Quality assurance is the most important part of monitoring and preventing risky conditions. We reduce any risks by conducting regular and effective internal assurance in each department of our company.
ЭХНБ
Эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслийг эмнэлэг, эмийн санд бөөний үнээр нийлүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн төвшинд гүйцэтгэх, хадгалалт, түгээлтийн зохистой дадлыг нэвтрүүлсэн тусгай зөвшөөрөл бүхий байгууллагыг хэлнэ.
Pharmaceutical supply center
It is a licensed organization that professionally carries out the wholesale supply of highly active, safe qualified drugs, and devices to hospitals and pharmacies. Also, our company has introduced good storage and distribution practices.
Агуулах: Тусгай зөвшөөрөл бүхий ханган нийлүүлэх байгууллагын нийлүүлсэн эм, эмнэлгийн хэрэгслийг түгээлтэд гартал үйлдвэрлэгчийн заасан хадгалалтын горимд нийцүүлэн чанарыг алдагдуулахгүйгээр хадгалах зориулалтын байр.
Warehouse: A place to store medicines and medical devices supplied by a licensed supplier without compromising their quality in accordance with the manufacturer's specified storage regime until they are distributed.
Хадгалалт: Эм, эмнэлгийн хэрэгслийг хэрэглэх хүртэл чанарыг алдагдуулахгүйгээр хадгалах үйл ажиллагааг хэлнэ. НАХИА ИМПЕКС ХХК-нийн 3 ЭХНТөв нь иргэдэд эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эм ханган нийлүүлэхийн төлөө ЭХНТ-ийн стандарт MNS5530:2011 шаардлагыг ханган тогтмол үйл ажиллагаатай ажиллаж байна. Бид нийт 1500 гаруй харилцагчидтай байнгын тогтвортой хамтарч, эм ханган нийлүүлж байгаагаас 310 орчим улсын эмнэлэг /Улсын Нэгдсэн Эмнэлэг, дүүргийн эмнэлэг, БОЭТ, сумын болон сум дундын эмнэлэг/, 290 орчим ЭХНТ, 1000 орчим эмийн сан, хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллаж байна.
Storage: The process of storing drugs and medical devices without compromising their quality until they are used. NAKHIA IMPEX LLC's 3 supply centers are operating as claimed by supply centers standard MNS5530: 2011 to supply highly active, safe, and quality medical drugs to the public. We are a regular supplier of medicines to more than 1,500 customers, including 310 public hospitals (State General Hospital, District Hospital, Soum, and Inter-Soum Hospitals), about 290 supply centers, and about 1,000 pharmacies and the private sectors.
Эмийн сан
Манай эмийн сангууд нь өөрийн болон бусад ЭХНБ-аас Монгол улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, эмнэлгийн хэрэгслээр хүн ам, эрүүл мэндийн байгууллагыг хангаж, эм зүйн мэргэжлийн тусламж үзүүлнэ.
НАХИА ИМПЕКС ХХК нь 8 эмийн сангийн салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Нахиа-Эмийн сангууд нь Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох эмээр үйлчилж тасралтгүй ханган тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна.
Түүнчлэн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ард иргэдэд эмийн зохистой хэрэглээний талаар байнгын мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр явуулж байна.
Pharmacies:
Our pharmacies are receive registered drugs and devices from their supply centers and other pharmaceutical supply centers.
Therefore we can provide professional pharmaceutical care to our population. NAKHIA IMPEX LLC has eight pharmacy branches. Nahia-Pharmacies are constantly providing discounted drugs from the Health Insurance Fund. In addition, Our company is regularly informing about the proper use of drugs in various forms to doctors, medical professionals, and the population.
Эрдэм шинжилгээний алба
Манай алба нь 2010 оноос байгуулагдаж ажиллаж эхэлсэн.
Эрдэм шинжилгээний албаны давуу тал:
- Япон улсын Шимацу компанийн HPLC өндөр идэвхит шингэний хроматограф болон бусад тоног төхөөрөмжөөр бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулдаг
- Монгол улсын анхдагч тарилгын антибиотик үйлдвэрлэгч
- Олон улсын стандартаар хүлээн зөвшөөрөгдсөн бүрэн автомат антибиотик савлах шугамаар эм үйлдвэрлэл явагддаг
- Бүх эмийн түүхий эдийг ОУ-ын GMP-ын шаардлага хангасан үйлдвэрүүдээс татан авдаг
- Мэргэжлээрээ салбартаа 15-с дээш жил ажилласан мэргэшсэн боловсон хүчнүүдтэй
Үйлдвэрлэлийн зохистой орчныг стандартын дагуу бүрдүүлж чадсан
Research Department
Our department was established in 2010. Advantages of the research department:
- Shimatsu Japan's HPLC ensures product quality with highly active liquid chromatography and other types of equipment.
- Mongolia's first manufacturer of injectable antibiotics
- The antibiotics are manufactures by a fully automated antibiotic packaging line that is recognized by international standards.
- All drug raw materials are receiving from GMP-compliant factories.
- We have qualified personnel who have worked in the field for more than fifteen years
- We have created a proper manufacturing environment following standards.
Эмийн хяналт
Нахиа импекс ХХК хэрэглэгчиддээ чанарын өндөр идэвхтэй, аюулгүй, боломжийн үнэ өртөгтэй бүтээгдэхүүнээ тасралтгүйгээр хүргэсээр ирлээ. Бидний зорилгийн нэгээхэн хэсэг бол бүтээгдэхүүнийхээ чанар аюулгүй байдлыг хянах, үр дүнгийн талаарх мэдээлэл цуглуулах байдаг.
Drug quality control
Nahia Impex LLC has been continuously suppling high quality, active, safe and affordable products to its customers. Part of our mission is to monitor the quality and safety of our products. Also gathering information about its results.
Хэрвээ танд Нахиа импекс ХХК-ийн үйлдвэрлэдэг болон импортлодог бүтээгдэхүүний гаж нөлөөний талаар мэдээлэл байвал холбогдох сайт, утсаар холбоо барина уу!
If you have any information about side effects of products manufactured and imported by Nahia Impex LLC, please contact the relevant website and phone!
Биднийг дэмжиж хамтран ажилласан танд баярлалаа. Мэдээллийн дагуу таньтай бид холбогдох болно.
Thank you for your support and cooperation. We will contact you according to the information.
- Утас: 11-463043
- E-mail: [email protected]
- Эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх хуудас татаж авах: https://www.legalinfo.mn/annex/details/6527?lawid=10638
- Phone: 11-463043
- Email: [email protected]
- Download the side effects registration sheet. https://www.legalinfo.mn/annex/details/6527?lawid=10638
Бүтэц