Зөвөлгөө : ​​​​​​Цусны даралтаа хянаж, зүрх судасны өвчлөлөөс сэргийлье!

Дэлхий дахинд жил бүр 18 сая хүн зүрх судасны өвчнөөр нас бардаг гэх тоо баримт байгаа бөгөөд эдгээр нас баралтын талаас илүү буюу 9,4 сая нь цусны даралт ихсэлтээс үүдэлтэй байна.

Манай улсын хувьд, 100.000 хүн амд ногдох цус алдах хэлбэрийн тархины цус харвалтын нас баралтаар дэлхийд 1-рт бичигдэж, дэлхийн дунджаас бараг 4 дахин их байгаа тоо баримт бий.

Артерийн даралт ихсэлт гэдэг нь:

Хэд хэдэн удаагийн хэмжилтээр дээд даралт 130, доод даралт 80 мммуб-аас дээш байхыг цусны даралт ихсэлт гэнэ. Хэрэв даралт бууруулах эм ууж байгаа бол даралт хэмжих үед хэвийн байсан ч даралт ихсэлттэй гэж үзнэ. Артерийн даралт ихсэлтийг эрт илрүүлэх, хянахгүйгээр удаан явснаар Нүдний хүндрэл, Бөөрний хүндрэл, Тархины цус харвалт, Зүрхний шигдээс г.м олон өвчлөл үусгэн нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна.

Илрэх шинж тэмдэг:

  • Толгойөвдөх,
  • Шилэнхүзүүхөших,
  • Толгойдүйнгэтэх, толгойэргэх,
  • Дотормуухайрах,
  • Нүдбүрэлзэх
  • Зарим тохиолдолд шинж тэмдэг илрэхгүй байх нь элбэг.

Тиймээс дээрхи шинж тэмдэг илэрч байвал та өөрийнхөө эрүүл мэндийн талаар мэдлэггүй бол  тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, артерийн даралтаа тогтмол хянаж эмээ тогтмол цагт ууснаар зүрх судасны өвчлөл, хүндрэлээс сэргийлэх бүрэн боломжтой юм.


Эх сурвалж: Zurkh.mn

Нахиа импекс ХХК: Энап- Нахиа 5мг,  Энап-Нахиа 10мг  эмийн холболт